Түгээмэл асуулт харицулт





1. Данс хэрхэн нээх вэ?

Та дансаа dbx.sgis.mn сайт болон SGIS апп-аар онлайнаар нээх боломжтой.


2. Данс хэрхэн цэнэглэх вэ?

ХУдалдаа Хөгжлийн банкны 406 209 138 (Эс Жи Инвестмент энд Секьюритис ҮЦК ХХК) данс руу орлого хийх бөгөөд гүйлгээний утга дээр овог, нэр, регистрийн дугаараа кириллээр бичиж гүйлгээ хийнэ. Ингэснээр таны орлого таны үнэт цаасны данс руу орох юм. Таны орлого 2-3 минутанд автоматаар ордог.


3. Өөр брокер дээр байгаа үнэт цаасаа шилжүүлэх боломжтой юу?

Боломжтой. Үнэт цаас шилжүүлэх өргөдөл бөглөх бөгөөд манайх уг өргөдлийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү илгээснээр шилжинэ.


4. 1072 хувьцааны ногдол ашиг ороогүй бол яах вэ?

Та үнэт цаасны данстай эсэхээ https://net.schcd.mn/registration/ холбоосоор орж шалгах боломжтой. Үүний дараа та дансгүй бол данс нээлгэх, данстай бол тухайн ҮЦК-тай холбогдон мэдээлэл авах боломжтой.


5. Одоо данс нээлээ гэхэд хэзээ 1072 бүртгэгдэх вэ, хэзээ ногдол ашиг нь орох вэ?

1072 хувьцаа таны ҮЦК дансанд тань автоматаар бүртгэгддэг бөгөөд тодорхой мэдэх боломжгүй. Ойролцоогоор 7-14 хонодог. Үүний дараа ногдол ашиг нь орох бөгөөд ҮЦТХТ-өөс ногдол ашиг шилжүүлнэ.


6. Хүүхдийн 1072 хувьцааны ногдол ашиг аль данс руу ордог вэ?

Хүүхдийн мөнгө авдаг данс руу орсон байх тохиолдол байдаг.


7.Арилжааны захиалга биелээгүй тохиолдолд шимтгэл авах уу?

Үгүй. Зөвхөн авах зарах захиалга биелсэн бол шимтгэл авагдана.


8.Данс нээгдэх процессыг хурдасгаж болох уу?

Данс систем дээр таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу үүсдэг тул гаднаас нөлөөлөх боломжгүй байдаг.


9.Бүртгүүлээд удсан боловч данс нээгдэхгүй байна?

Та бүртгэлээ хийж байхдаа ямар нэг мэдээллээ алдаатай оруулсан байж болно. Аль эсвэл данс нээх төлбөрөө амжилттай төлөөгүй байж болох юм. Хэрвээ алдаатай бөглөсөн бол та манайхтай холбогдон засуулах боломжтой.


10. Арилжааг хэдээс хэдэн цагийн хооронд хийж болох вэ?

Монголын хөрөнгийн биржийн арилжаа 10:00-13:00 цагийн хооронд үргэлжилдэг.


11. Хувьцаа зарсан мөнгө нь орж ирэхгүй байна?

Арилжааны төлбөр тооцоо T+2 горимоор явах бөгөөд энэ нь та хувьцаагаа өнөөдөр зарсан бол ажлын 2 хоногийн дараа таны данс руу мөнгө нь орно гэсэн үг.


12.Ногдол ашгийн мөнгөө хэрхэн авах вэ?

Ногдол ашгийн мөнгийг мөнгө хүсэх өргөдөл өгсөнөөр гаргах боломжтой бөгөөд ҮЦТХТ-өөс шилжүүлэг хийнэ.


13. Насанд хүрээгүй хүүхэд данс нээлгэж болох уу?

Болно. Та бүртгүүлэх явцдаа хүүхэд эсэх гэсэн сонголтыг идэвхжүүлээрэй.


14. Данс нээхдээ банкны мэдээлэл дээр өөр хүний нэр дээр бүртгэлтэй дансыг оруулж болох уу?

Болохгүй. Зөвхөн таны нэр дээрх банкны данс байх ёстой.



Данс нээх видео зааварчилгаа

+976 7570-3131
info@sgis.mn

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Богд Жавзандамбын гудамж, Эл Эс Плаза, 803а тоот

Даваа-Баасан
09:00 - 17:00